3-9 насны 6 хүүхэдтэй өрх толгойлсон Ш.Нарангэрэлд туслах аян, Хамаг Монгол групп, Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаалын группт нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олон нэгдлээ.
Тус газрын хамт олны төлөөлөл Ш.Нарангэрэлийн гэрт очиж нөхцөл байдалтай танилцаж, хэрхэн тусалж ажиллах талаар ярилцаж байна. Ш.Нарангэрэлийнх өөрийн гэсэн хашаагүй, намаг шавартай газарт дөрвөн ханатай гэрт зутруухан амьдардаг.
Нийслэлийн Онцгой байдлын газраас эхний ээлжинд хоёр сарын түлээ, нүүрсний хэрэгцээгээр хангахаар боллоо.
Ш.Нарангэрэлд туслах хандивын данс: Хаан банк 5062260982 Ш.Нарангэрэл