Өчигдрөөс Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж байгаатай холбоотойгоор тус албанаас дүрмийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Энэ үеэр тус албанаас иргэд, олон нийтэд дүрмийг сурталчлах, таниулах зорилгоор дүрэм мөрдөгдөж эхэлж байгаа эхний өдрүүдэд замын хөдөлгөөний дүрэмд шинээр орсон нэмэлт өөрчлөлтүүдийг зөрчсөн жолооч нарыг торгохоо урьтал болголгүйгээр тухайн дүрмийн заалтыг тайлбарлах, сануулах арга хэмжээ авч ажиллаж байна.
Харин хуучин мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцох юм.
Хөдөлгөөнд оролцогчдын хувьд Замын хөдөлгөөний дүрмээ сайтар уншиж судлах төдийгүй дагаж мөрдөн биелүүлэх хэрэгтэйг тус албанаас анхааруулж байна.
Замын хөдөлгөөний дүрэм гэдэг нь замын хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөнийг аюулгүй, ойлгомжтой зохицуулахад чиглэгдсэн олон жилийн хуримтлуулсан туршлага, мөн онол праътикийн асуудлыг өөртөө агуулсан замын хөдөлгөөнийг зохицуулах гол акт бөгөөд хүн бүр дагаж мөрдөх ёстой, ингэснээрээ өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж, аюулгүй байх ТАНЫ АМЬДРАЛЫН ДҮРЭМ юм.