Оюутан Г.Отгонцэцэг,Х.Баярмаа нар “Нинжин сэтгэл”-ийг бүтээгээд АНУ руу буцжээ

2018 оны 11-р сарын 01 өдөр, 15 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Clip0023.MXF_snapshot_01.07_[2018.09.09_09.52.11]

“Хас урлан” студи, кино урлагийг дэмжигч “Blue Dragon”-ы хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны кино нээлтээ хийсэн өдрөөсөө үзэгчдийг шуугиулж буй. Уг киноны зохиолч, найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажилласан юм. Өмнө нь “Аюултай харилцаа”, “Ядуугийн зовлон-2”, “Галзуу зугаалга” зэрэг үзэгчдийн сэтгэлд хүрсэн бүтээлүүдийг найруулсан түүнийг энэ удаад ямар уран бүтээлээр бэлэг барихыг хүсэн хүлээсэн хүн олон байсан билээ.

Ур хийц, хэлэх санаа, ухааруулж, уйлуулан уяруулдаг “Нинжин сэтгэл”-ийн гол дүр Мөрөнгийн дүрийг бүтээсэн жүжигчин Г.Отгонцэцэг,түүний охин Мөнхлэйн дүрд тоглосон жүжигчин Х.Баярмаа нар өмнө нь “Аюултай харилцаа” кинонд эсрэг тэсрэг дүр бүтээж байсан. Тэгвэл энэ удаа ээж,охин хоёрын дүрийг сэтгэлд мөнхөртөл бүтээв.

Clip0042.MXF_snapshot_00.27_[2018.09.16_21.58.33]

Эсрэг дүрийг гайхалтай бүтээж бараг чулуу шидүүлэх шахдаг Отгонцэцэг энэ удаа номхон дөлгөөн зантай Мөрөн эмчийн дүрд тоглосон. Харин Баярмаа эмч бүсгүйн эрх дураараа, ааштай ганц охины дүрд тоглосон нь эгээ л яалт ч үгүй ээж охин хоёр хэмээн  сэтгэлд буух нь ирээдүйтэй сайн жүжигчид дүрээ амилуулсаных биз ээ.
Г.Отгонцэцэг, Х. Баярмаа нар АНУ-ын алдарт Миссуригийн их сургуулийн магистрт суралцаж байгаа. Оюутны амралтаараа Монголдоо ирж “Нинжин сэтгэл”-ийг бүтээгээд буцжээ.

Тэднийг АНУ-д оюутан болсныг тэр болгон хүн мэдэхгүй болов уу. Удахгүй магистрын дипломоо өвөртлөөд эх орондоо ирнэ. Авъяаслаг.цоглог,эрч хүчтэй  жүжигчин бүсгүйчүүлд уран бүтээлийн амжилт хүсье.  Мөдхөн залуу жүжигчид англи хэлээр дуржигнуулж, шилдэг боловсрол эзэмшиж  эх орондоо ирээд тайз, дэлгэцнээ гялалзан байх нь лавтай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх