Засгийн газраас дөнгөж сая Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хоёр өдөр амрах тухай шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болголоо. Чингисийн мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд бүх нийтээр амрах хуультай. Харин 11 дүгээр сарын 8 пүрэв гариг тохиож байгаа тул үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ. Харин Баасан гарагийн амралтын өдрийг арваннэгдүгээр сарын 17-ны бямба гаригт шилжүүлснээр ажиллах юм байна.