Оны эхний есөн сарын байдлаар нийт 30 мянга гаруй тонн мах экспортолж, орлого нь 195 тэрбум төгрөгт хүрээд байна

2018 оны 10-р сарын 31 өдөр, 10 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mah

2018 оны есдүгээр сарын экспортын гүйцэтгэлээр ОХУ, мөн улсын транзит зөвшөөрлөөр БНСВУ-ын чөлөөт бүсэд 796.5 тонн үхрийн мах, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон Улсад 16741 тонн адууны мах, Иран Улсад 19605 тонн хонь, ямааны мах, 11031.8 тонн дулааны аргаар боловсруулсан мах, 815.2 тонн малын дайвар бүтээгдэхүүн тус тус экспортолсон байна.

Нэгдсэн дүнгээр авч үзвэл, оны эхний есөн сарын байдлаар нийт 31452 тонн мах экспортолж, 76.1 сая ам.доллар буюу 195,1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад махны нийт экспортын хэмжээ 5900 тонноор, тэр дундаа дулааны аргаар боловсруулсан махны хэмжээ 5.8 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Ийнхүү махны экспорт нэмэгдсэн нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, хүнс экспортлогч орон болох Засгийн газрын бодлогын үр дүн гарч, “Мах, сүүний анхдугаар аян” амжилттай хэрэгжиж буйн илрэл гэж үзэж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх