ФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна

2018 оны 10-р сарын 30 өдөр, 16 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ob9m2

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газраас Монгол банк, Монголын банкны холбоотой хамтран зохион байгуулж буй “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга Ц.Нямдорж үг хэлэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Монгол улс Ази, номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүнээр 2004 онд элсэж улмаар 2006 онд болон мөнгө угаах болон терроризмийн санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталснаар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхтэй явуулж байгаа билээ. 2016-2017 онд Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагаас Монгол улсын мөнгө угаах терроризмийн санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо үйл ажиллагаанд 2 удаагийн харилцан үнэлгээ хийж тодорхой үнэлт дүгнэлт өгсөн байдаг. Уг үнэлгээгээр манай улс хангалтгүй дүн авч цаашид засч залруулах нэлээдгүй олон асуудал байгааг тодорхойлсноор төр засгийн бүх шатны байгууллагууд  мөнгө угаах тэмцэх үйл ажиллагааны тогтолцоо хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээ илүү  анхаарал тавин ажиллаж байгаа.  Энэ хүрээнд 2017 онд мөнгө угаах болон терроризмийн санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр мөн Ази, номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус тус баталж, бодлого үйл ажиллагаанд тусгасан. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд төрийн болон, төрийн бус байгууллагууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын судлаачид,  хууль сахиулах салбарын практик ажилтнууд мөн энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд цаг заваа гарган оролцож байгаад гүн талархал илэрхийлье. Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд улс орнуудын эдийн засаг, тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулахад саад бэрхшээл учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй бодит аюулын нэгэн төрөл болсон байна. Ялангуяа гадаад хүчин зүйлээс шууд хамааралтай эмзэг эдийн засаг бүхий манай улсын хувьд уг асуудалд дорвитой анхаарч шаардлага хэрэгцээ тулгамдсан асуудлын нэг болсон гэдгээ онцолмоор байна.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

ФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mn

Мөнгө угаах гэмт хэрэг нь дэлхий нийтийг түгшээж, улс орнуудын эдийн засгийн аюүлгүй байдалд сөргөөр нөлөөлж, тогтвортой байдалд саад бэрхшээл учруулсаар байна. Олон улсад мөнгө угаах терроризмтэй тэмцэх үйл ажиллагаа олон хэлбэрээр явагдаж байна. Монгол улс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын  хүрээнд 2004 онд Мөнгө угаахтай тэмцэх Азийн байгууллагын гишүүн орноор элсэн орж өнөөдрийг хүртэлх хугацаанд зөвлөмжийг нь авч ажиллаж байгаа. 2017 онд мөнгө угаах терроризмтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.  Мөн 2018 онд Ерөнхий сайдын захирамжаар Үндэсний зөвлөл байгуулж, тус зөвлөлийг миний бие ахлан төлөөлөд нь холбогдох хууль хяналтын байгууллага, банк санхүүгийн байгууллага, хамтарч ажиллаж байна.

Өнөөдрийн Эрдэм шинжилгээний бага хурал мөнгө угаах тероризмтай тэмцэх ажилд шинэ түлхэц болж өгнө гэдэгт найдаж байна. Шинэ төрлийн энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд зөвхөн хамтын ажиллагаа үр дүн өгөх чухал юм.

ФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mn

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХЗДХЯ, Монгол банк, АТГ, УЕПГ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургууль, АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Канад Улсын Хатан хааны морьт цагдаагийн алба, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар зэрэг гадаад, дотоодын 400 гаруй байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаар,

  • Манай улсад болон олон улсын хэмжээнд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудлыг нээн гаргах, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох,
  • Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр тодорхой үр дүнд хүрнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Хурлын төгсгөлд оролцогчдын санал дүгнэлтийг нэгтгэн зөвлөмж гаргах ажээ.

ФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mn

Мөнгө угаах үйл ажиллагаа нь дэлхий нийтийг түгшээж, улс орнуудын эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах, нийгэмд шударга ёсыг тогтооход саад бэрхшээл болж байдаг.

Манай улсад мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэг нь ихэнхдээ залилах, хөрөнгө завших, авлигал, хээл хахууль, хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, байгаль орчны эсрэг, татвараас зайлсхийх, хар тамхи, хүн худалдаалахтай холбоотой гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгийг хувиргах, шилжүүлэх, гүйлгээнд оруулах байдлаар үйлдэгдэж байна.

ФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mn

ФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mn

ФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mnФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mnФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mnФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mnФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mn

ФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mn

ФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mn

ФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mn

ФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mn

ФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mn

ФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mn

ФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mn

ФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mn

ФОТО: “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх