Тээврийн цагдаагийн албанаас “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулна

2018 оны 10-р сарын 29 өдөр, 16 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
teevriin tsagdaagiin alba

Тээврийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого чиглэл, шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллүүдийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах гэж байна.

Нээлттэй хаалганы өдрөөр тус албанд хэрэглэгддэг тээврийн хэрэгсэл, техник хэрэгсэл, хувцас хэрэглэлийн үзэсгэлэн гаргаж танилцуулах, ЦЕГ-ийн Бүртгэл хяналтын төвөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалт авах, гээгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан үнэмлэхний материал хүлээн авах, түр үнэмлэх гаргах, лавлагаа олгох, Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, бүртгэлийн талаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх, Албан журмын даатгагчдын холбооноос үзүүлдэг зарим үйлчилгээ үзүүлэх мөн бэлэн бус торгуулийн талаар лавлагаа мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаанууд явагдах юм.

Мөн уг арга хэмжээнд албаны харьяа газар, хэлтэс, нэгжүүд оролцох тул иргэдээс алба, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг хүлээн авах юм.

Нээлттэй хаалганы өдөрлөг Тээврийн цагдаагийн албаны төв байранд 11.00-15.00 цагийн хооронд болох тул та бүгдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Ankhbayar
     (192.168.8..***)
    2019/07/11 12:21

    Ulsiin taxi naadamiin talbairuu newtreh zowshoorol gej ogchihood oruulahgvi yamar uchirtai yum be

    (0) (0)