Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн асуудлаар Сангийн яамнаас шалгалт хийж байна

2018 оны 10-р сарын 29 өдөр, 12 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
45002990_1909919985758780_9135717303441162240_o

УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2018.10.29/-ний өдөр боллоо. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, тус бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ удаагийн бүлгийн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, Монгол Улсын 2019 оны төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх оны төсвийг төлөвлөхдөө малын гаралтай түүхий эдийг боловсруулах болон аялал жуулчлалын чиглэлд түлхүү анхаарал хандуулах шаардлагатайг хэлэв.
Сүүлийн үед иргэдийн анхаарлыг татаад байгаа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүлгийн хуралдаанд мэдээлэл өгсөн байна. Сангийн яамнаас Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн асуудлаар шалгалт оруулсан. Шалгалтын дүн гарсны дараа сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж, Засгийн газарт танилцуулах ажээ. Хэрэв хууль зөрчсөн үйлдэл нь нотлогдвол хууль хяналтын байгууллагад шалгуулах хүртэл арга хэмжээ авна. Цаашдаа “ийм бусармаг үйлдэлтэй эвлэрэхгүй” гэдэг байр суурийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх