“Цамбагаравын балгас”-ыг албадан буулгалаа

2018 оны 10-р сарын 26 өдөр, 17 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
70cff42568bcffb2467becf78589a850

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын ард байрлах хүмүүсийн хэлж заншиснаар “Цамбагаравын балгас”-ыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 1004 дүгээр захирамжийн дагуу нийслэл, дүүргийн Газрын албанаас албадан буулгаж газрыг чөлөөлж байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам, явган хүний гарц хааж барилга барьсан аж ахуйн нэгж байгууллагуудад хугацаатай мэдэгдэл хүргүүлж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд албадан чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд байрлах “Туушин” зочид буудал нийтийн эзэмшлийн газарт явган хүний зам хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байсан учраас албадан буулгасан.

Мөн Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 3600 м2 газрыг чөлөөлж, 270 м2 талбай бүхий 2 давхар барилгыг нийслэлийн Газрын албанаас албадан буулгаад байгаа билээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх