11,3 тонн давс, 3,4 тонн бодис цацав

2018 оны 10-р сарын 26 өдөр, 13 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
davs

Нийслэлийн хэмжээнд цас ихээр орж, халтираа гулгаа ихсэж байгаатай холбогдуулан дүүргийн ЗДТГ-аас иргэдийн эрүүл аюулгүй орчиндамьдрах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Тухайлбал дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1,2,3,4 ОНӨААТҮГ-ууд хариуцсан бүсийнхээ цэвэрлэгээг тогтмол хийж байна. Өнөөдрийн байдлаар нийт 11,3 тонн давс, 3,4 тонн бодис цацаж ажиллалаа.
Иймд дүүргийн харьяа хэлтэс албад, хороод, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагыг идэвх санаачлагатай оролцож ойр орчмын 50 метр талбайн цасаа цэвэрлэж, иргэдийг халтираа гулгаанаас болгоомжлохыг анхааруулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх