Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Төв аймгийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна.
Өнөө шөнө Дундговийн нутаг, Өмнөговийн зүүн, Дорноговийн баруун хэсгээр, маргааш өдөр Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:
Өнөө шөнө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, ихэнх нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна. |
2018 оны 10 дугаар сарын 24-ний 20 цагаас 10 дугаар сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Өдөртөө үүл багасна нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 0-5 градус хүйтэн байна. ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр хүйтэрч 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна. |
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 6-8 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна. |