Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Д.Батсайхан агсны гэр бүлд хоёр өрөө байрны түлхүүр, гэрчилгээ гардуулж өглөө

2018 оны 10-р сарын 24 өдөр, 18 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
44783334_1948844638750038_8111548236784730112_n

Энэ өдрийн /2018-10-24/ Засгийн газрын хуралдаанаар өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаад амь насаа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан агсны гэр бүл, үр хүүхдүүдэд нь хоёр өрөө байр өгөх шийдвэрийг гаргасан билээ.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх байрны гэрчилгээ, түлхүүрийг гэргий М.Алтанцэцэг болон үр хүүхэд, 80 настай ээж, болон ах дүү хамаатан садангуудад нь хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хурандаа С.Баатаржав, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан болон алба хаагчдын төлөөлөл, цагдаагийн ахлах ахлагч  Д.Батсайхан агсны гэр бүлийнхэн нь оролцлоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүүд нь хандан: “Аав нь хэдийгээр  өргөсөн тангарагтаа үнэнчээр үүрэг гүйцэтгэж байгаад амь насаа алдсан ч  цагдаагийн бие бүрэлдэхүүнийхээ дунд үүрд хамт орших болно. Ээждээ түшиг болж, аавынхаа үйлсийг үргэлжлүүлсэн сайн хүү болоорой” гэж захьсан юм.

Талийгаач 41 настай, эхнэр, 2-14 насны дөрвөн хүүхэд, ээжийнхээ хамт ахынхаа хашаанд амьдардаг байжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх