Шавь цогцолбор сургууль орчин үеийн шийдэл бүхий мэдээлэл зүйн ангитай боллоо

2018 оны 10-р сарын 24 өдөр, 18 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
44679992_303839733769020_1331759347197280256_n

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон БНСУ-ын  Smilegate сан хамтран мэдээлэл технологийн боловсролын ялгааг бууруулах зорилгоор дүүргийн алслагдмал хороодод орших ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн ангийг орчин үеийн загвар шийдэл рүү ойртуулж, сурагчдын сурах орчинг сайжруулан сурагч төвтэй сургалтаар дамжуулан сурагчдын чадамжийг дээшлүүлэх зорилготой төслийг хэрэгжүүллээ.

Уг төсөл дүүргийн 5,14,22 дугаар хорооны нийт 4630 хүүхэд суралцдаг Шавь цогцолбор сургуульд хэрэгжсэн бөгөөд  тус сургуулийн Мэдээлэл зүйн лаборатори ангийг орчин үеийн тоног төхөөрөмж , шийдлээр  тохижуулан мэдээлэл зүйн сургалтын агуулгыг сурагчдад эзэмшүүлэх бүрэн боломжтой  оюуны бүтээн байгуулалт хийсэн байна.

Түүнчлэн тус ажлын хүрээнд ерөнхий боловсролын мэдээлэл зүйн сургалтын чанарыг сайжруулахын тулд багш, сурагчдаа чадваржуулах хөтөлбөрийг боловсруулан ШУТИС-ын Мэдээлэл технологийн сургуультай хамтран ажиллаж байгаа юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх