Гэр шатсаны улмаас таван хүн амиа алджээ

2018 оны 10-р сарын 24 өдөр, 13 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gal

СХД-ийн 5-р хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагаар тус дүүргийн ОБХ-ийн ГТУА-26-р ангийн ээлжийн тасаг очиход нэр нь тодорхойгүй иргэний 5 ханатай гэр, үүдний амбаар шатлагад өртсөн байсан.

Тухайн галд нас, хүйс нь тодорхойгүй 3 иргэн 2 бага насны хүүхэд өртсөн. Гал түймрийг бүрэн унтрааж цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Иймд ард иргэдэдээ сэрэмжлүүлэхэд хүйтний улирал эхлэж байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж

-Хог, хаягдлыг тусгай зориулалтын төвлөрсөн цэгт, саванд асгаж тогтмол ачиж тээвэрлүүлэх -Үнс нурмыг ил задгай асгах, ялангуяа шатамхай хог хаягдалтай хамт асгахыг хориглох

-Хог хаягдал, өвс, шарилжийг устгах зорилгоор ил задгай гал гаргах, шатаахгүй байх -Пийшин зуухыг гэр сууцанд байрлуулахдаа цонолт шаталтаас хамгаалсан хаалт хамгаалалт хийх, пийшин зуухны яндангийн дээврийн хөндийгөөр гарч байгаа хэсгийг халалтаас хамгаалсан үл шатах материалаар тусгаарлах, галласан пийшинг хараа хяналтгүй орхихгүй байх

-Цахилгаан угсралт, ашиглалтын дүрмийг дагаж мөрдөн цахилгааны хүчдэлээс үүсвэрлэн гарах галын аюулаас сэрэмжлэх

-Иргэд, төр, аж ахуйн нэгж байгууллагууд гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй байх, тэдгээрийг ашиглаж сурахыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх