Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар зам тээврийн ослын улмаас 500 орчим хүн амь насаа алддаг бөгөөд эдгээрийн 78 хувь нь орон нутгийн замд гарсан харамсалтай тоо баримт бий. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЗТХЯ, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орон нутгийн замын хяналтын 27 цэг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг өнөөдөр Тээврийн цагдаагийн албанд хүлээлгэн өглөө. Үүнд ажлын өрөөний техник хэрэгсэл, согтолт тандагч, камер, иж бүрэн компьютер, хурд хэмжигч, суурин гэрлэн дохио зэрэг техник хэрэгслүүд багтсан байна.
Орон нутгийн автозамын 27 постыг тохижуулжээ
2018 оны 10-р сарын 24 өдөр, 11 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )