Би хүний их эмчээр 40 жил ажиллаж байна. Монголд насанд хүрэгчдийн хорт хавдар өвчин хуруу дарам цөөн, хүүхдийн хорт хавдар огт байгаагүй!
Гэтэл сүүлийн 30 жилд хүүхдийн хортой өвчин эрс нэмэгдэж, ходоод гэдэсний цус алдалт, ходоод гэдэсний шархлаа түгжрэл, цусны өвчин, хордлогот тууралт, хорт цус багадалт, элэгний хатуурал, бөөрний дутагдал, тархины саажилт, оюуны хоцрогдол доройтол зэрэг онцгой хүнд өвчин маш ихэссэн.
Энэ нь хүүхдийн буруу хооллолт, хэтэрхий тансаг хэрэглээ, хяналтгүй хооллолттой шууд хамаатай байна!
Чипс бохь, самар жимс, жүүс ундаа, шарсан тахиа, хиам зайдас, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, чихэр амттан, савласан баглаатай даршилсан давсласан бүгд хор хүргэж байна.
Халуун ногоо, бэлэн хоол бүүр ч осолтой ба ийм хоол гэдэс ходоодны ханыг нүхлэж шархлуулаад улмаар гэдэс цоорч эндэх, хагалгаанд орох тохиолдол их болов.
Хүүхдээ өвдөхөөс, өөрсдөө өвдөхөөс, гэр бүлээ өвдөхөөс сэргийлж үйлдвэрийн бүхнээс татгалзаарай.
Хоолноос өөр анхаарах зүйл бол ДЭЛГЭЦ!
Зурагтын дэлгэц хараанд сөрөг нөлөөтэйн дээр тархи ядрааж, архаг цус багадалт тархины саа таталт өвчинд өртөөж байна!
Хүүхэд хүндээр нэг л өвдөхөд дахин дахин өвддөг болчихдог учир хүүхдийнхээ эрүүл мэндэд эртнээс анхаараарай!
Хүний их эмч Самбуугийн Энхтайван.
2018 оны 10 сарын 21-ны өдөр.