Эрдэнэсийн уурхайчид үүцээ задаллаа

2018 оны 10-р сарын 20 өдөр, 12 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
44339339_1217588041713796_7241958822682558464_n

Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ, соёлын өдрүүд нийслэл Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн түүхэн замналыг  харуулсан “Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэв. Уурхайчид энэхүү үзэсгэлэнгээрээ Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийг он цагийн дарааллаар 4 үе шаттай  харуулахаар зорьсон байна. Ингэхдээ архивын бичиг баримт, түүхэн гэрэл зураг, хөгжлийн үе шатыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, засвар механикийн заводын инженерүүдийн уран гар, бурхан ухаанаар бүтсэн техник хэрэгслүүдийн жижиг загваруудыг авчирсан байв.

44407374_1923028684480834_4005864362882367488_n

Эрдэнэтийн овооны орд газрыг нээсэн анхны геологчдын эдэлж хэрэглэж явсан луужин, хоолны тавагнаас эхлээд Монгол, Оросын засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр, төр засгаас гаргаж байсан шийдвэр бүгдийг энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан нийслэлчүүддээ үзүүллээ. Тэртээ 1963 онд Чехийн геологчидтой Монголын геологичид мөр зэрэгцэн энэхүү ордыг нээсэн түүх, 1971, 1972 онд Оросын уурхайчид хэрхэн нөөцийг тодорхойлж өгсөн түүхэн баримт энд дэлгэгдсэн. Мөн Эрдэнэт үйлдвэрээс төрсөн Анхны хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан болон Ш.Отгонбилэг агсны Хөдөлмөрийн баатар цолны болзол хангасан ажил, амжилтууд зэрэг олон сонирхолтой баримтыг харууллаа.

Эрдэнэт үйлдвэрийн төсөл нь анх 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай эхэлж, эхний үед 4 ээлжийг ашиглалтанд оруулж байжээ. Тэгвэл 40 жилийн дараа 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий Зууны манлай үйлдвэр болоход хүрсэн бүхий л түүхийг энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан нийслэлчүүддээ үзүүлж, сонирхууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх