Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захаас зүүн Алтан-Өлгий рүү өгсдөг авто замын засвар, шинэчлэлтийн ажил дуусч, өнөөдөр бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө.
Замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөс нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Экспресс зам” ХХК хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Тус зам нь 2 эгнээ бүхий 7 метрийн өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөнтэй явган хүний замтай, лед гэрэлтүүлэгтэй юм.
Энэ хэсэгт анх 2003 онд зам тавьж байжээ. Үүнээс хойш ямар нэгэн засвар шинэчлэл хийгдээгүй 15 жилийн нүүр үзээд байсан юм.