МУГЖ Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод тоглолтоо толилуулна

2018 оны 10-р сарын 18 өдөр, 13 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
43666976_10160883579980514_8650866446919794688_o

1996 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулж буй Ази, европын дээд хэмжээний чуулга уулзалт АСЕМ /ASEM/ 11 дэх удаагийн чуулга уулзалтаа 2016 онд Монголд зохион байгуулж байсан. Тэгвэл 12 дахь удаагийн уулзалт Бельги улсын нийслэл Брюссельд аравдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

 Тус арга хэмжээний хүрээнд болох АСЕМ-ийн соёлын наадам буюу “ASEM culture festival”-д монгол сонгодогийг дэлхий дахинаа таниулж яваа, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Г.Ариунбаатар оролцохоор болжээ.АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс түүнд ийм санал тавьсан байна.

Энэ тухайгаа тэрбээр “Миний хувьд эх орныхоо урлаг соёл, монгол хүний авьяас чадварыг олон улсад таниулан сурталчлах нэгэн чухал арга хэмжээ болж байгаа учраас хариуцлага, догдлол аль аль нь мэдрэгдэж байна. Тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Эх орныхоо нэрийг өндөрт өргөөд сайн тоглолт үзүүлээд ирнэ ээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

44255301_2185956381664545_2656584650083794944_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх