Дуэт уран бүтээлч СТА жүжигчин Л.Сөрөлт, СТА дуучин А.Түмэн-Өлзий нарын хамтарсан “БИ ЧИНИЙ ЗҮРХЭНД БАЙНА УУ?” тоглолт энэ баасан гарагт буюу аравдугаар сарын 19-нд АСА Циркт болох гэж байна.
Багагүй хугацаанд хамтран уран бүтээл туурвиж, хайрын тухай гэгээлэг дуугаар сонсогчдын сонорыг мялаасан тэдний хувьд энэхүү тоглолт өмнөх удаагийн тоглолтуудаас өвөрмөц, үзүүштэй болох аж.
Учир нь тоглолт болох газар цирк бөгөөд дуучин жүжигчин уран бүтээлчид хамтран сонирхолтой гэнэтийн бэлэг бүхий олон үйл явдал, үзүүлбэрүүдийг нэгэн зэрэг багтаасан гэнэ.
Тоглолтын тасалбарыг АСА Циркийн кассаар болон 1900-1950 дугаарт залгаж үнэгүй хүргүүлж авах боломжтой аж.