Аяны хүрээнд өнөө өглөө ХУД-ийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны араар явсан авто замын дагуух явган хүний замыг чөлөөллөө.
Тухайн хэсгийн 38 метрт явган хүн явах боломжгүй авто машины замаар явдаг байсан бол хашааг буулгаж, тохижилтын ажил хийснээр иргэд аюулгүй замаар зорчих боломж бүрдэж байна.