Монголын хошин урлаг хэмээх их айлд цоо шинэ өнгө төрх нэмэн орж ирсэн залуу жүжигчин Ц.Алдармааг одоо бол танихгүй хүн ховор. Арван жилийн сурагч байхдаа загвар өмсч явсан гэх тэрбээр топ модель Д.Пүрэвсүрэнг дуурайж жүжигчний мэргэжил эзэмшихээр шийдсэн гэдэг. Урлагийнхан дундаа царай зүс, бие хаагаараа олон ч хүний харцыг булаадаг нь түүнийг хэл амны бай болгодог нь ч нууц биш.Хэсэгтээ хошин урлагаасаа хөндийрч, айлын сайн эзэгтэйн үүрэгтээ ханцуй шамлан ороход түүнийг тайзан дээрээ эргэн ирэхгүй хэмээн бодогчид цөөнгүй байлаа.
Харин жүжигчин Ц.Алдармаа “Ядуугийн зовлон-2”-оор урлагтаа, ялангуяа дэлгэцийн бүтээлд эргэн ирж буйгаа сүр дуулиантайгаар зарласан юм. Төд удалгүй “Маш нууц” киноны хоёрдугаар анги буюу “Байтаг богд” уран сайхны кинонд тоглож, хэр чадвартай жүжигчин бэ гэдгээ батлан харуулсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Учир юу гэвээс, тэрээр Монголын Оскар гэгддэг “Academy Awards-2018”-ын шилдэг эмэгтэй туслах дүрийн эзнээр тодорсон юм.Үе үехэн тэсрэлт хийгээд авдаг жүжигчин бүсгүйг ШОРОНД оржээ гэх мэдээлэл тархжээ. Энэ нь нээлтээ хийгээд удаагүй байгаа ч, үзэгчдийн дунд эрэлттэй байгаа “Нинжин сэтгэл” уран сайхны кинонд шоронгийн хоригдлын дүр бүтээсэнтэй нь холбоотой аж.