Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж улмаар биед нь хүнд гэмтэл учруулан хэргийн газраас зугтсан Б.Энхбаяр,Т.Лундаа нарыг эрэн сурвалжлах үйл ажиллагааг явуулж, Цагдаагийхан гэмт этгээдүүдийг 12 цагийн дараа баривчилсан байна. Өчигдөр буюу 2018.10.15 өдрийн 11,00 цагийн орчим эрэн сурвалжлагдаж байсан 2 этгээд Дамбадаржаад Тоёота прадо маркийн машинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулаад хэрэг болсон газраа түүнийг орхиод зугтсан гэж албаны эх сурвалж мэдээлсэн. Гэмт этгээдүүд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг Халзангийн давааны орчимд унаж явсан тээврийн хэрэгсэлээ орхин зугтсан байна.
Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж 22,30 цагт Т.Лундааг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгойн орчмоос харин Б.Энхбаярыг 23,25 цагийн орчим тус газраас төв замаас 200 метрийн зайтай байсан айлын саравчинд нуугдсан байхыг олж баривчилсан байна. Б.Энхбаяр гэгч этгээд нь Баянзүрх дүүргийн шүүхээс 2 удаа , СХД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс мөн БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтсээс эрэн сурвалжлагдаж байжээ.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаа тархиндаа хүнд гэмтэл авч, ухаан ороогүй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм байна.
Цагдаагийн албан хаагчийг гэмтээгээд зугтсан 2 этгээдийг баривчилжээ
2018 оны 10-р сарын 16 өдөр, 13 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )