Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд байрлах “Туушин” зочид буудал нийтийн эзэмшил газарт явган хүний зам хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа учраас нийслэлийн Засаг даргын захирамжаар албадан буулгалаа.
Нийслэлийн Газрын албанаас “Туушин” зочид буудалд удаа дараа албан бичиг хүргүүлж шат буулгах, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг шаардсан бичиг хүргүүлж байсан юм. Газар эзэмших гэрээг зөрчин, газрын хэмжээг нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн замд шат, орц гарц хийсэн байна. Уг зөрчлийн энэ сарын 15-ны дтор арилгах, газар чөлөөлөхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй учир ийнхүү албадан чөлөөлөх арга хэмжээг авчээ.