Шатрын тэмцээнд УИХ-ын Тамгын газар тэргүүн байр эзэллээ

2018 оны 10-р сарын 15 өдөр, 14 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
cc335c8c-d824-4b93-9520-f247fa46a964

Монгол Улсад нотариатын байгууллага үүсэж хөгжсөний 93 жилийн ой, мөн дэлхийн нотариатын өдрийг тохиолдуулан Монголын нотариатчдын танхимаас нотариатын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хуулийн байгууллагуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулав.

Шатрын тэмцээн өнгөрсөн Бямба гарагт /2018.10.13/ Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулагдсан юм. Тус тэмцээнд 3 эрэгтэй, 1 эмэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй нийт 18 баг өрсөлдсөнөөс УИХ-ын Тамгын газрын баг 12 оноогоор тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, алтан медаль хүртлээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын баг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн референт ОУХМ Г.Алтан-Оч, ахмад ажилтан СМ Д.Ламжав, ахмад ажилтан СМ Г.Чулуун нарын бүрэлдэхүүнтэй амжилттай оролцлоо.

ed886c8b-e825-4592-8a7b-e7b52d79edc0

Тэмцээн швейцарь системээр 7 тойрог, талдаа 15 минутын цагийн хяналттай явагдаж, Өмгөөлөгчдийн холбоо, Дарханы хуульчдын баг тус тус 10 оноогоор хоёр, гуравдугаар байр эзлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх