Монголын улаан загалмай нийгэмлэгээс “Олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах” өдрийг угтаж оюутан,сурагчдын дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоо” сэдэвт видео бичлэгийн уралдааныг зохион байгуулж өнөөдөр дүнгээ гаргалаа.
Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийн талаар ойлголтыг олон нийтэд хүргэх зорилготой энэхүү уралдаанд нийт 13 бүтээл ирснээс оюутны шилдэг 3, сурагчдын шилдэг 3 бүтээлийг шалгарууллаа.
Оюутны ангилалд СУИС-ийн багийн бүтээл 1 дүгээр байр, МУИС-ийн багийн бүтээл 2 дугаар байр, АШУҮИС-ийн баг 3 дугаар байрт, ХСИС-ийн оролцогч тусгай байранд шалгарлаа.
Сурагчдын ангилалд Ховд аймгийн Дуут сумын сургуулиас оролцсон баг 1 дүгээр байр, СБД-ийн 3 болон 71 дүгээр сургуулийн баг 2 дугаар байр, Өмнөговь аймгийн 1 дүгээр сургуулийн баг 3 дугаар байр, Ховд аймгийн 6 дугаар сургуулийн баг тусгай байранд тус тус шалгарав.