Өнөөдөр шар бар өдөр

2018 оны 10-р сарын 13 өдөр, 08 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bar

Аргын тооллын 10 дугаар сарын 13. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 4, шар бар, хонгорцог-17 од, мод суудал, 8 цагаан мэнгэ, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:07-18:08.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад бие, эрхтний хүчин сайжрах, баян ноён болох сайн. Гэвч бич, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Морь, нохой, бар, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
– Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, ном эхлэн заалгах, худаг малтах, хэрүүл тэмцэлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх