Нийслэлийн ЕБС-ийн 120 багш анхны тусламжийн сургагч багшаар бэлтгэгдэнэ

2018 оны 10-р сарын 12 өдөр, 14 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zzzz

Монголын улаан загалмай нийгэмлэг Нийслэлийн боловсролын газартай хамтран Ерөнхий боловсролын дунд сургуулийн 120 багшид эрүүл мэндийн анхны тусламжийн сургагч багшийн сургалтыг 4 ээлжээр зааж байна.

Сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн багш нар хамрагдаж байгаа юм. Багш нарыг 4 хэсэгт хувааж, хоёр өдрийн эрүүл мэнд анхны тусламжийн сургагч багшаар бэлтгэж байна. Сургалтыг МУЗН-ийн Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрийн багийн ахлагч Б.Гантулга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улаан загалмай хорооны дарга З. Өсөхбаяр нар чиглүүлэн явуулж байна. Энэхүү сургалт нь нийслэлийн төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж,нийслэлийн Ерөнхий боловсролын дунд сургуулийн эдгээр багш нарыг эрүүл мэндийн анхны тусламжийн сургагч багшаар бэлтгэж өгөх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх