Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс 2018 оны 09 дүгээр сарын 12-оос 10 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Засаг даргын Тамгын газарт ирсэн нийт 296 өргөдөл, хүсэлт, санал, гомдол, талархал, шүүмжлэлийг холбогдох албан тушаалтан болон хэлтэс албадад танилцуулан, шилжүүлж ажиллалаа.
Эдгээр өргөдөл, хүсэлтүүд www.smartcity.mn цахим хаяг, 1800-1200 тусгай дугаарын утас, www.ub1200.mn цахим хуудас, Засгийн газрын 11-11 төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжин ирдэг юм. Иргэдээс ирүүлсэн нийт 296 өргөдөл, хүсэлтийн 225 буюу 76 хувийг хугацаанд нь шийдвэрлэсэн бол шийдвэрлэх шатандаа 71 өргөдөл, бүртгэгдсэн байна.
Иргэдийн өргөдөл, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж байна
2018 оны 10-р сарын 12 өдөр, 14 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )