“Аминта мед” компанийн ач,тусаар элэгний хавдраас салсан

2018 оны 10-р сарын 12 өдөр, 13 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
urnaa2

Монгол Улс элэгний хорт хавдар, элэгний хатуурлын 10’000 хүнд ногдох тохиолдлоор дэлхийд тэргүүлж байна. Энэ төрлийн өвчлөлүүдийн хамгийн төгс эмчилгээ нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа билээ. Монгол улсад уг төрлийн хагалгааг хийж эхлээд байгаа ч хүчин чадлаас шалтгаалан Монголчууд гадаадын улс орныг зорьсоор байна. Энэ удаад бид та бүгдэд бусдын бодит туршлагыг хуваалцах зорилгоор элэгний хорт хавдрын улмаас Энэтхэг улсын Max Super-Specialty Hospital эмнэлэг элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэсэн н.Уранцэцэгтэй уулзуулж байна.

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа.

-Та бүгдэд бас өдрийн мэнд хүргэе. Миний бие элэгний хорт хавдартай гэдгээ сонсоод анх маш их сэтгэлээр унасан. Одоо энэ өвчнөөсөө бүрэн салсан болохоор өөртэйгөө адилхан зовлонтой хүмүүст мэдээллээ хуваалцаж байгаадаа би ч бас их баяртай байна.

-Та ярилцлагын эхлэл болгож, эмчлүүлсэн туршлагаасаа эхлээд хуваалцахгүй юу?

-Анх 2017 онд элэгний хавдартай гэж оношлогдсон. Тэгээд эмчилгээний боломж бололцоо хайж эхэлсэн. Би 1990-ээд онд аавыгаа уг өвчнөөр алдсан болохоор маш их шаналж байлаа. Тэгээд эмч нар надад элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд Энэтхэг улс руу явж хагалгаандаа орсон. Тэнд үнэхээр сайн юм билээ.

-Та Монголдоо яагаад хийлгээгүй юм бэ?

-Хамгийн эхлээд очер дарааллын асуудал байсан. Манай эмч нар бол боломжийн түвшинд хийдэг юм билээ. Гэхдээ яг миний хавдрын хувьд хэмжээ нь томорсон байсан болохоор эмч нар бага зэрэг эргэлзээд байгаа юм шиг санагдсан.

urnaa1

-Энэтхэг улс руу явж эмчлүүлэхэд гол нь танд юу нөлөөлсөн бэ?

-Хүмүүс Солонгос явдаг гээд би тэр үед уг нь Солонгосыг судалж байсан юм. Тэгсэн Хавдар судлалын эмнэлэг дээр Энэтхэгт хагалгаанд орсон нэг бүсгүйтэй таарч, мэдээлэл авсан юм. Надаас дүү, 30 орчим настай хүүхэд хавдартай гээд бас тэр эмнэлэгт хагалгаанд орсонд бас гайхаж байсан. Гэхдээ тэр хүүхэд сэтгэл тун өндөр. Магтаад л яриад байсан. Бас үнэ боломжийн гээд. Тэгээд зуучилсан газрынх нь утсыг олж аваад холбогдсон.

-Ямар компани байсан бэ?

-Миний зуучлуулсан Аминта Мед компани. Хамгийн сонин нь Солонгос руу эмчилгээнд явуулдаг хоёр компани дээр өмнө нь очсон байсан. Өөрийгөө, Солонгосоо магтаад л байсан. Харин Аминта мед дээр очиход их сонин. Бид танд юу ч амалж чадахгүй. Эмнэлэг, та хоёрын дунд мэдээллийг л ямар ч зөрүүгүйгээр бодитой дамжуулна гэдгээ эхэлж хэлсэн. Одоо бодоход тэр их зөв санагдсан. Тэгээд элэг шилжүүлэн суулгах хагалгааг Энэтхэгийн нэр хүндтэй эмнэлгүүдэд 33-34 мянган ам.доллараар хийлгэх боломжтой гэдгээ хэлж байсан. Би тус компанийн зөвлөснөөр Maкс эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багцыг сонгосон.

-Яагаад?

-Ер нь “Аминта мед” Энэтхэг дэх эмчилгээний үнийг Монголчуудад бууруулж өгөх чиглэлээр маш их ажил хийж байгаа юм билээ. Энэтхэгт бол энэ төрлийн эмчилгээний үнэ 36’000-40000 мянган ам.доллар байдаг юм билээ. Монголчууд бол ихэвчлэн 36000-37000 мянгөн долларын хооронд хийлгэдэг. Харин Аминта мед дээр хоёр эмнэлгийн 33’000, нэг эмнэлгийн 34’300 мянган ам.долларын хоёр багц байсан. Бид гэр бүлээрээ ярилцаад 34’300-ийн багцыг сонгосон. Гэхдээ энэнд үнэ нь гэхээсээ илүү Эмч, эмнэлэг, үйлчилгээг нь хараад, бас түрүүн хэлсэн хавдар дээр таарсан хүүхэд бас тэрийг сонгосон юм билээ.

-Тэгвэл эмч эмнэлгийг нь тухайд?

-Макс гээд эмнэлэг. Олон монголчууд хавдрын эмчилгээ амжилттай хийлгэсэн эмнэлэг байсан. Эмч нарынх нь танилцуулгыг вэб сайтаар нь харахаар үнэхээр өндөр түвшний эмч нар байсан. Харин манай эмч Subash Gupta гээд эмч Энэтхэгт анх удаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн. 2001 оноос хойш олон мянган удаа хийсэн. Үнэхээр туршлагатай, нэр хүндтэй эмч байсан. Ер нь энэ чиглэлийн Энэтхэгийн шилдэг 3 эмчийн 1 нь байсан.

-Ер нь яагаад зуучлалын компанид хандсан юм бэ? Өөрсдөө шууд хандаж болоогүй юу?

-Энэтхэгийн эмчилгээний тухайд сайн мэдэхгүй байсан. Хандсан эхний шалтгаан бол мэдээлэл авах л байсан. Монголчууд Энэтхэг гэж сонсоод сайн муу эмнэлэг, эмч дээр их очиж, өөрсдийгөө эрсдэлд оруулдаг юм билээ. Энэтхэг чинь өөрөө 100 гаруй мянган эмнэлэг, 3 сая гаруй эмчтэй. Тэр дундаас сайн мууг нь ялгаж өгнө гэдэг маш чухал юм билээ. Тэгээд дээрээс нь баталгаа. Энэтхэг чинь эрүүл мэндийн салбар сайн хөгжсөнөөс биш, хүний нийгэм болохоор сайн муу их л асуудал байдаг юм билээ. Тэр болгоноос хамгаалагдаж, баталгаа авна гэдэг хүн бүрт маш их хэрэгтэй. Тэгээд эцэст нь санхүүгийн асуудал. Шууд өөрсдөө хандвал 36000-37000 мянган ам.доллар байдаг эмчилгээг, 34300 ам.доллараар авна гэдэг бидэнд их нэмэртэй. Дээрээс нь унааны мөнгө төлөхгүй, илүү дутуу төлбөр бас төлөхгүй, цаг алдахгүй болохоор зардал өсөхгүй гээд маш том давуу талтай.

-Та зуучлалын компанидаа хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Маш их сэтгэл хангалуун, бас маш их баярлаж байгаа. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу цагт маш их тусалсан. Ялангуяа бидэнд Энэтхэгт байх хугацаанд үйлчилгээ үзүүлж байсан Манилд маш их баярладаг. Бид сайн найзуудын холбоотой болсон. Манил олон Монголчуудад тусалж байгаа сайн хүн. Сая Манилыг Монголд ирэхэд нь гэртээ урих гэж бараг л цаг авсан шүү. (инээв) Аминта медийнхэн үнэхээр хүний төлөө байдаг, бидэнд чин сэтгэлээсээ тусалсан сайхан хамт олон.

-Бид зуучлалын компаниудын төдийлөн үнэлдэггүй шүү дээ?

Та бүхэн тус компани дээр очоод үзэх хэрэгтэй. Гадаадад эмчлүүлэгчдэд зориулсан маш олон төсөл хөтөлбөр санаачилж хэрэгжүүлж байгаа мундаг залуучууд. Төрийн хийх ёстой ажлыг л барьж авч хийж байна гэж хувьдаа дүгнэсэн шүү.

 компанитай яаж холбогдох вэ?

-7500-0828 гээд оффисынх нь утас байгаа. Бас 86005775 гээд захирлынх нь утас бий.

Танд баярлалаа.

  • Зүгээр дээ. Энэ чиглэлээр юм асуух шаардлагатай хүмүүс байвал Аминта мед компаниар дамжуулаад надтай хэзээ ч уулзаж болно шүү.

Баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх