Бэр гуйж очсон 53 настай эрэгтэй архинд хордож амиа алджээ

2018 оны 10-р сарын 12 өдөр, 11 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
arhi

Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт бэр гуйхаар очсон 53 настай Т архинд хордож харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарчээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст нэгэн иргэнээс өнгөрсөн есдүгээр сарын 26-нд дуудлага ирсэн.

Цагдаа нар дуудлагын дагуу очиход 53 настай эрэгтэй архинд хордсон байдалтайгаар гаднаа ямар нэгэн ил шархгүй амь насаа алдсан байсан. Бэр гуйж очсон айл нь их хэмжээний архи уулгасан. Үүнээс болж талийгаач архинд хордож зүрх нь зогссон гэсэн” гэв. Түүнчлэн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлт ч дээрхтэй адил гарчээ. Талийгаачийн тухайн үед уусан архийг шинжилгээнд өгсөн байгаа. Архинаас хүний биед хор нөлөө учруулах ямар нэгэн зүйл илрээгүй аж. Мөн бэр гуйх ёслолд оролцож байсан хүмүүсээс цагдаагийнхан гэрчийн мэдүүлэг авсан гэнэ. Энэ тухай эх сурвалж “Бэргэн талын сөнч буюу архи, айраг аягалж байсан гурван ч хүнд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, баривчлах ялаар шийтгэх гэж байгаа гэсэн” гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (192.168.8..***)
    2018/12/09 12:44

    ymarch ued bie biendee arhiig hucheer shahaj uulgadag asuudal etssiin etsest iim baidald l hurgene. arhiar huniig shahna gdg ni hunii eruul mend, ami nas, erh, erh chuluund shuud haldaj bn gsn ug. ber guij irsen hund arhi shahaj ugnu gdg ni mongol es ulamjlal yawch bish baiha.

    (0) (0)