Мэдээж нойронд дуу чимээ, гэрэл ихээр нөлөөлөхөөс гадна матрасны чанар, хатуулаг их нөлөөтэй гэнэ. Хэдий чинээ жин ихтэй байх тусам төдийчинээ хатуу матрас хэрэглэх шаардлагатай юм байна. Түүгээр ч зогсохгүй зөөлөн матрас нь хүнийг хурдан хөгшрөхөд нөлөөлдөг ажээ. Америкт хийгдсэн судалгаагаар кальци нь нийт биеийн үйл ажиллагааг тайвшруулах үйлчилгээтэй нь тогтоогджээ. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар хүн оронд орохоосоо өмнө 300 мг кальци стакан бүлээн сүүнд хийж уух нь ашигтай гэнэ. Бие эвгүйрхэж, өвдөхөд та бид бушуухан л эм уухыг боддог. Гэтэл бидний эргэн тойронд ургаж байдаг олон төрлийн ургамлууд өвчин анагаах гайхамшигт эм гэдгийг тэр бүр мэддэггүй.
Хүний нойр тавгүйтэх, нойр хулжихад юу нөлөөлдөг вэ
2018 оны 10-р сарын 11 өдөр, 13 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )