“Монголын залуучуудын Холбоо”-ны томоохон ажлуудын нэг бол “Эврика” эрдэм шинжилгээний их хурал бөгөөд энэ хурлаас олон залуучууд эрдэмтэн болох гараагаа эхэлдэг юм. Тус эрдэм шинжилгээний их хурал нь уламжлал болгон гурван үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд өнөөдрийн байдлаар 1-р үе шат явагдаж их, дээд сургуулиудад шалгаруулалтаа эхлээд байна. “Эврика”д шалгарсан оюутнууд Монгол Улсын шилдэг компаниудад мэргэжлийн дадлага хийх, ажиллах боломж бүрддэг гэдгээрээ давуу талтай юм. Монгол Улсын бүх их дээд сургууль / салбар сургуулиуд/-ын залуу багш, оюутнууд оролцох боломжтой үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний их хурал нь судалгааны ажлыг олон нийтэд сурталчилан таниулах, судалгаа шинжилгээний ажил хийх сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлэх замаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм. Энэ жил судалгааны чиглэл оролцогчдын тоог харгалзан дараах 3 салбарт зохион байгуулахаар болсон юм. Үүнд: Гэгээрэл Эрдэм мэдлэг, Боловсрол эрүүл мэнд, Мөргүншил (Соёл хүмүүжил), Барилга, хот төлөвлөлт, Зам тээвэр аялал жуулчлал, Эрчим хүч, Хөрөнгө санхүү, Үйлчилгээ, Үйлдвэрлэл гэсэн салбарыг хамарч байна.
“Эврика”д шалгарсан оюутнууд Монгол Улсын шилдэг компаниудад мэргэжлийн дадлага хийх, ажиллах боломжтой
2018 оны 10-р сарын 09 өдөр, 17 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )