Арабын Нэгдсэн Эмират улсаас Монголын гурван жүдочийг легионер тамирчнаар урьж өөрийн нэр дээр барилдуулах хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбоонд энэ оны эхэнд ирүүлсэн билээ.
Тус улсаас эрэгтэйчүүдийн -66кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эрэгтэйчүүдийн -81кг Н.Дагвасүрэн, 100кг-д өрсөлддөг Б.Тэмүүлэн нарыг өөрийн нэр дээр барилдуулах хүсэлт гаргасан. Гэвч тэдний хийсэн гэрээ хэлэлцээр цуцлагдаж, эх орныхоо нэрийн өмнөөс барилдахаар болсон байна. Ямар учраас хийгдсэн гэрээ нь цуцлагдсан нь тодорхойгүй бөгөөд Абу Даби гранд сламд Монгол улсын өмнөөс зодоглох тамирчдын бүрэлдхүүнд багтсан байна.
yaj bgaan be, yavuulchihgui, tegvel arai ooroor barildaj surah baisiim daa, odoogiinh shig yag chuhal yedee aldahgui nyagt daichin barildaj surahgui yu