Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг баталгаажуулаагүй бол тайлан илгээгдэхгүйг анхаарна уу

2018 оны 10-р сарын 09 өдөр, 11 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tatvar

Татварын байгууллагын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах,  үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй болгох үүднээс татварын удирдлагын нэгдсэн системийг 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс  нэвтрүүлэхээр ажиллаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан татвар төлөгч ААН, байгууллагуудыг Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг баталгаажуулахыг анхааруулж байна. Татвар төлөгч ААН, байгууллагын нягтлан бодогчид e-tax.mta.mn-д хандаж, 3-р улирлын ААНОАТ, ХХОАТ-ын тайлангаа илгээхдээ өөрийн Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг хөрөнгө нэг бүрээр баталгаажуулна уу.  Баталгаажуулаагүй тохиолдолд тайлан илгээгдэхгүй болохыг анхааралдаа авна уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх