Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулж буй жюү жицүгийн олон улсын “ULAANBAATAR PRO” тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна. Есөн орны 410 тамирчин өрсөлдөж, шилдгээ тодруулж буй тэмцээний эрэгтэйчүүдийн мастерс ангиллын цагаан бүсний 69 кг-д “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал түрүүллээ. Өнгөрсөн жил тус тэмцээнд үзүүрлэсэн тэрбээр аваргын төлөөх барилдаанд “Гаруда” клубийн Э.Эрдэнэбаярыг илт илүү буюу 13:0 -ээр ялав. Өөскөд насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медаль бий.
Өөскө олон улсын тэмцээнд түрүүлэв
2018 оны 10-р сарын 08 өдөр, 15 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )