Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын хүрээнд Байшин, орон сууцны тооллогыг 2019 онд явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор Байшин, орон сууцны туршилтын тооллогын тоологчдод зориулсан сургалт болж байна. Туршилтын тооллоогоор Байшин, орон сууцны тооллогын зохион байгуулалт, тооллогын ажлын удирдамж, асуулга, аргачлал, тооллогын нэгжийн хуваарилалт болон мэдээлэл боловсруулалтыг туршиж гарч болзошгүй алдаа, эрсдэл, хүндрэлийг тодорхойлж, үндсэн тооллогын бэлтгэл ажлыг сайтар хангах юм.
Байшин, орон сууцны туршилтын тооллогыг энэ оны 10 дугаар сарын 10–16-нд Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт, 10 дугаар сарын 24-30-нд Дорнод аймгийн Хэрлэн, Сэргэлэн сумдад зохион байгуулахаар ажиллаж байна.
Туршилтын тооллогод сонгогдсон нэгжийн тооллогын түр товчоодын ажиллагчид болон тоологч, шалгагч нарын сургалт үргэлжилж байна.