Нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлах Хангай хотхонд зургаан автомашин хамарсан ноцтой осол гарчээ. Тодруулбал, /2018.10.06/ тус хотхоны зогсоолд байрлуулсан таван автомашиныг приус 30 маркийн автомашинаар мөргөсөн аж.
Осол гаргасан жолооч тус хотхоны оршин суугч бөгөөд тухайн үед согтуу байсан хэмээн мэдүүлжээ. Ослын улмаас зарим машины хөдөлгүүрийн эд анги эвдэрч, явган хүний зам руу гарсан байдалтай байжээ. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
uuh morooroo uugaad holooroo yvahgui yah gej mashin barij zugeer zogsool deer bsan mashinuudad gai boldod gazriin gai ve