Бодибилдинг фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Уг тэмцээнээс Ази тивийн дөрвөн удаагийн аварга болсон анхны Монгол бүсгүй тодорлоо.
Энэтхэг улсад Пурнад зохиогдож буй энэхүү тэмцээнд эх орноо төлөөлж Дэлхийн 3, Азийн 2 удаагийн аварга ОУХМ Г.Угалзцэцэг оролцож байгаа бөгөөд тэрбээр хос Алтан мeдалийн эзэн болж төрийн дууллаа эгшиглүүллээ.