Монголын Залуучуудын Холбооны чиглэлийн тусгай салбар холбоо болох Уулыг баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын холбооны 30 залуус өнөөдөр МЗХ-н дээр зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Эрдэнэт үйлдвэрийн залуучуудын холбооны тэргүүн Т. Мөнхбат болон үйлдвэрийн салбар бүрээс бүрдсэн тэргүүлэгч залуучууд оролцсон бөгөөд МЗХ-ны Бодлогын Хэрэгжилтийн Газрын дарга Ө. Шинэхүү болон гүйцэтгэх хорооны ажилчид хүлээн авч уулзав. Энэхүү танилцах үйл ажиллагаа нь уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд жил бүр шинэ хүмүүсийг хамруулж МЗХ-ны үйл ажиллагаа, зохион байгуулж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийн мэдээллийг хүргэж 2 байгууллагын төлөөлөл хоорондоо санал бодлоо хуваалцадгаараа онцлог юм.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Залуучууд “Монголын Залуучуудын Холбоо”-гоор зочиллоо
2018 оны 10-р сарын 05 өдөр, 17 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
