Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтсийнхэн их хэмжээний тарвага, загасны мах ачиж явсан иргэдийг саатуулан шалгаж байна. Аймгийн Цагдаагийн газраас “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2018” болон “Эко-2018” нэгдсэн арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд Хархорин суманд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид УБС улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинаас 68 ширхэг тарвага, 150 ширхэг загасны мах илрүүлжээ. Уг машин нийслэлийг чиглэж явсан аж.
Хуулиар хориглосон амьтны махыг Завхан аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй Б,О нар тээвэрлэж явсан байна. Цагдаагийнхан тэднийг саатуулж холбогдох шалгалтыг явуулж эхэлсэн байна.