2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр МУ-ын Засгийн газар, Японы Улсын Засгийн газар, “Жайка” олон улсын байгууллагатай ЧД-ийн 7 дугаар хороонд 720, ХУД-ийн 75 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль, мөн Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320, БЗД-ийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн өргөтгөлийн барилгыг тус тус шинээр барих гэрээнд гарын үсэг зурсан.
Өнөөдөр 13.00 цагт ХУД-ийн 75 дугаар сургуулийн барилгын ажлыг эхлүүлэх ёслолын ажиллагаа болно. Энэхүү ёслолд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, “Жайка” ОУ-ын байгууллагын төлөөлөл, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НЗД-ын орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаны хүмүүс оролцоно.