Монголын Оюун Ухааны Академи Өмнөговьд салбараа нээлээ

2018 оны 10-р сарын 05 өдөр, 09 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
76ee6001f712da1a12567546bbf4292e

Дэлхийд оюун ухааны спортын олон төрөлд дээд амжилтыг эзэмшиж байгаа Монголын тамирчид олон улсад ой тогтоолт, оюун ухаанаараа гайхагдаж байгаа билээ. Тэгвэл Өмнөговь аймгийн хүүхэд залуусын хувьд энэ чиглэлд том боломж, шинэ үүд хаалга нээгдсэн сайхан үйл явдал тохиолоо. Тодруулбал, Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ Монголын Оюун Ухааны Академийн салбарыг Өмнөговь аймагт байгуулж, нутгийн хүүхэд залуусаа оюунлаг боловсролтой болгохын төлөө томоохон хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн байна.

Монголын Оюун Ухааны Академийн Өмнөговь аймаг дахь салбар академийн нээлт өнгөрөгч есдүгээр сарын 28-ний өдөр Даланзадгад хотын Галакси төвд болсон бөгөөд энэ үеэр Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар хүрэлцэн очиж, хүүхэд залууст сонирхолтой лекцийг хүргэжээ.

Тохилог анги, танхимтайгаар ийнхүү Өмнөговь аймгийн Оюун Ухааны Академи сургалтаа явуулж эхэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх