“Ахмадаасаа суралцъя” өдөрлөг зохион байгууллаа

2018 оны 10-р сарын 05 өдөр, 09 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
XMT_8943

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрынхан өнөөдөр ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэх “Ахмадаасаа суралцъя” өдөрлөг зохион байгууллаа.

Эргүүл хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсынхаа хөгжил дэвшил, иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө, тэр дундаа цагдаагийн байгууллагынхаа хойч үеийн төлөө залуу насаа зориулж ажиллаж хөдөлмөрлөж ирсэн ахмад үеийнхний маань амьдралын туршлага, мэдлэг чадвар үнэт сургаал, зөвлөгөө бидний ажилд ихээхэн тус нэмэртэй билээ” хэмээн онцлон хэлсэн юм.

Өдөрлөгт тус газраас гавьяаныхаа амралтад гарсан ахмад буурлууд хүрэлцэн ирж бие бүрэлдэхүүнд үнэтэй сургаал, зөвлөгөө хайрлаж, тухайн цаг үеийн ажлын арга барил, туршлагаасаа хуваалцан халуун яриа өрнүүлж, байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Эргүүл хамгаалалтын газрын алба хаагчид болон “Харцага” клубийн бяцхан тамирчид хүндэт зочдод зориулан гардан тулааны үзүүлбэр толилуулсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх