Баянзүрх дүүрэг ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2018 оны 10-р сарын 04 өдөр, 17 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
43190267_540224189740487_8189809417160491008_n

Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүрэгт ажиллаж, амьдарч буй ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Засаг даргын зөвлөх С.Майнбаяр, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун хүрэлцэн ирсэн ахмадуудад хандан ‘’Дүүргийнхээ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд залуу нас, эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан та бүхэндээ Олон улсын ахмадын баярын өдрийн мэндийг хүргэе, бидэнтэй хоёргүй сэтгэлээр хамтран ажиллаж биднийг үргэлж дэмжин урамшуулдаг дүүргийн Ахмадын хорооныхондоо болон сургаал, зөвлөмжөө харамгүй хайрладаг та бүхэндээ баярлалаа’’  гэсэн юм.

Соёлын ордонд болсон тус арга хэмжээнд дүүргийн 28 хорооны ахмадын төлөөлөл оролцсон юм. Түүнчлэн энэ үеэр дүүргийн удирдлагууд ахмадуудын дунд зохион байгуулагдсан цэнгээнт бүжгийн “Хаан вальс” тэмцээний шилдгүүдийн шагналыг гардуулж, баяр хүргэлээ.

43195848_337384890167802_5078724820938522624_n

Ажил үйлсээрээ бусдадаа үлгэр дуурайлал үзүүлж, олон жил үр бүтээлтэй ажилласан  дүүргийн Ахмадын хорооны нягтлан бодогч Г.Чинжаргал, нярав Ж.Сугар, 27 дугаар хорооны өндөр настан У.Шуурангаа, 19 дүгээр хорооны ахмад настан Г.Бямбаа, 21 дүгээр хорооны ахмад настан А.Цэрэннадмид болон 11 дүгээр хорооны ахмад настан Ч.Эрдэнэчимэг нарыг Баянзүрх дүүргийн ‘’Хүндэт тэмдэг’’-ээр дүүргийн тус тус шагнасан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх