Монголын хүүхдийн зохиолчдын гар бичмэлийн “Утгын оньс” танхим нээгдлээ

2018 оны 10-р сарын 04 өдөр, 16 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
111_KW6ULzX-thumb-x750

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр Хүүхдийн төв номын санд “Бахархлын танхим”-ыг 10 дугаар сарын 3-ны өдөр нээлээ.   Бахархлын танхимын “Утгын оньс” хэмээх гар бичмэлийн хэсэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Түдэв, Хүүхдийн нэрт зохиолч Д.Содномдаржаа, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гармаа, Ж.Дашдондог, Д.Давааням, Б.Нацагдорж, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Ш.Бадарч, О.Сундуй, Д.Батжаргал, Н.Мандал, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, хүүхдийн зохиолч Г.Ганболд, Г.Баатарнум, Бат.Лхагвасүрэн, М.Доржсүрэн, Л.Самбуу зэрэг хүүхдийн зохиолчдын  гар бичмэл, бичгийн машин, намтрын товчоон, фото зураг зэрэг сонирхолтой эд өлгийн зүйл тавигдсан нь олны сонирхолыг татаж байна.

  Уг танхим нь хүүхдийн зохиолчдын зохиол бүтээлийн баримтат өвийг бүрдүүлж, хүүхэд багачууд, олон нийтэд сурталчилан таниулах, улмаар эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах зорилготой  бөгөөд цаашид Хүүхдийн төв номын сангийн хамт олон  хүүхдийн зохиолчидтой хамтран танхимын  өвийг баяжуулж ажиллана

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх