Цагдаа танд баярлалаа

2018 оны 10-р сарын 03 өдөр, 18 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
42664101_295077157979845_1062600799093260288_n

Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Доржрагчаад иргэдээс талархал ирүүлжээ. Тэрбээр иргэн М-ийн автомашинаас эд зүйлс хулгайлсан, Сайншанд сумын  иргэн А-гийн гэрээс их хэмжээний эд зүйлс хулгайд алдагдсан, иргэн Х-ийн гэрээс их хэмжээний үнэт зүйл алдагдсан хэргүүдийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган, шуурхай илрүүлэн ажилласан байна.

Мөн  цагдаагийн ахмад Г.Доржрагчаа нь иргэн  Ч-ийн гэрээс  олон ширхэг мөнгөн аяга, бусад эд зүйлс алдагдсан, иргэн Д-ийн Даюун маркийн мотоциклийг хулгайлсан, иргэн Б-ийн гар утас бэлэн мөнгө алдагдсан, иргэн Х-ийн автомашины гражнаас их хэмжээний ноолуур хулгайд алдагдсан зэрэг хэргүүдийг нөхөн илрүүлсэнд иргэдийн зүгээс талархал илэрхийлжээ.

Байгууллага, иргэдээс хариуцсан ажил, үйл ажиллагаатай нь холбоотойгоор иргэдийн талархлыг удаа дараа хүлээсэн цагдаагийн ахмад Г.Доржрагчаадаа ажлын амжилт хүсье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх