Дотоодын програмистууд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй болгоход хамтарч ажиллана

2018 оны 10-р сарын 02 өдөр, 16 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
897103749a25dc3f4daabbe972b713f3

Төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийн төрийн 500 гаруй үйлчилгээг иргэддээ хүн суртал, авилгал чирэгдэлгүйгээр түргэн шуурхай хүргэхээр Хүрэлсүхийн засгийн газар ажиллахаа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор Цахим бодлогын түр хороог хүртэл өнгөрсөн 5 сард  байгуулаад байгаа юм. Уг ажлын хамгийн чухал зүйл нь программ хангамж. Тэрхүү программ хангамжийн чиглэлийг хөгжүүлэхийн тулд гаднын үнэтэй контентийг шууд худалдаж авахаасаа илүүтэй хэдийнээ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа дотоодын программ хангамж үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах нь чухал гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл гадаадаас худалдаж авсан прогрммуудыг дахин шинэчлэх боломжгүй. Харин “Үндэсний программ үйлдвэрлэгч компани болон мэргэжилтэн”-ийг нэн тэргүүний ээлжинд мэдээлэл технологийн төсөл, хөтөлбөрүүдэд оролцуулах, дэмжих бодлого барин ажилласнаар төрийн үйлчилгээнд хэрэглэх программ цаг тухай бүрд шинэлэгдэж байх боломжтой болох юм.

Үүний хүрээнд өчигдөр болсон “ICT-EXPO 2018” үзэсгэлэнгийн үеэр Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Чулуунзагд, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбат нар төрийн үйлчилгээний программ хангамжийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ талаар Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Чулуунзагд хэлэхдээ: “Төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах Засгийн газрын тогтоол гарч төрөөс үүдэлтэй нийгмийн стрессийг арилгах, авилгагүй хүнд сурталгүй нийгмийг бүтээхийн төлөө хамтарч ажилахаар болсондоо таатай байна. Ингээд манай программ хангамжийн үйлдвэрлэгчдийн холбооны нэрийн өмнөөс та бүхэнд ажлын амжилт хүсье” хэмээсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх