Хүүхдэд төрсөн өдрөөс нь эхэлж РД олгоно

2018 оны 10-р сарын 02 өдөр, 14 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
d3c13844525baa954685422acc52b4e30424c01a

Монгол Улсын Их хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийг хүрээнд төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 80.85 хувиас доошгүй хувийг цахим хэлбэрт  шилжүүлнэ, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, Нэг иргэн-Нэг бүртгэл  хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай  төгөлдөржүүлэх зорилтуудыг  тус тус дэвшүүлсэн байдаг.

Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар 2016 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ. Хамтран ажиллах санамж бичгийн үр дүнд мэдээлэл солилцох дундын өгөгдлийн мэдээллийн сангийн бүтэц, цахим бүртгэлийн системийг боловсруулж нийслэлийн хэмжээнд нэвтрүүлж бэлэн болгох юм. Ингэснээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хүүхэд эмнэлэгт төрмөгц  Монгол Улсын регистрийн дугаар олгох, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн эмнэлэгт үйлчлүүлэгчдийг бүртгэх, улсын бүртгэлийн байгууллага нь  төрсний болон нас барсны бүртгэлийг эрүүл мэндийн мэдээллийн санд үндэслэн хөтлөх аж.
2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс нийслэлийн 7 өрөх эмнэлэг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд дараах ач холбогдолтой болно

Үүнд:

  1. Тогтвортой хөнжлийн зрилтын хүрээнд стастикийн мэдээллийг үнэн зөв, бодит гаргах зорилгоор хүн ам зүйн үндсэн үзүүлэлтээр гаргаж буй эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтийг өрхийн нийгэм , эдийн засгийн үзүүлэлтэй холбох, хүн амын ердийн хөдөлгөөний талаарх тоо мэдээг иргэн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас гаргаж, олон улсын жишигт нийцсэн статистикийг шинээр бий болгох
  2. “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарын цахим тогтолцоог хөнжүүлж, Үлчилгээний шуурхай байдлыг хангах цогц арга хэмжээг авах
  3. “Нэг иргэн-нэг бүртгэл” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, бүртгэлийн тогтолцоог үе цаттай төгөлдөржүүлэх, төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн уялалдаа холбоог сайжруулах, мэдээлэл харилцан солилцох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрсний, нас барсны бүртгэлийг цахимаар бүртгэх

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх