Дугуйн зогсоолтой болов

2018 оны 10-р сарын 02 өдөр, 12 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dugui

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласны хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас багагүй ажлыг санаачлан хийгээд байгаа билээ.
Тухайлбал Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн санаачлагаар тус дүүрэг гадаанаа дугуйн зогсоолтой болсон байна.
Иргэд автомашинаас зайлсхийж нийтийн тээвэр, унадаг дугуйг илүүд үзэх болсон өнөө үед төрийн үйлчилгээг иргэдэд ая тухтай, таатай орчинд хүргэх зорилтын хүрээнд тус зогсоолыг дүүргийн ЗДТГ-ын аж ахуйн тасгийн ажилчид өөрсдийн гараар хийсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх